АЛТАРГАНА НААДМЫН ТҮҮХЭЭС
Найман мянганы тэртээгээс улбаалсан түүхтэй буриадуудын гүйцэтгэсэн үүрэг Монголын болоод дэлхийн түүхтэй нэн салшгүй холбоотой. Эзэн Чингисийн нагац нар нь буриад гэдэг нь нотолшгүй үнэн агаад зээ нь болох дэлхийн их хаадууд Ази, Европын соёл, түүхтэй холбоотой болохоор буриадуудын нүүдэл суудал, үүх түүх энэ орон зайд өрнөдөг ажгуу. Мэдээж энэ түүхийг судалсан түүхчид, эрдэмтэн мэргэдийн хөдөлмөр, цаг, оюун ухааныг үнэлж барашгүй. Тэгээд ч миний хувьд энэ өгүүллээр бүгдийг нь хамруулж бичих зорилт тавьсангүй. Харин сүүлийн 20-иод жилийн хугацаанд дэлхийн буриадуудын амьдралд тохиолдсон үйл явдал болон Алтаргана наадмын эргэн тойронд санал бодлоо илэрхийлье.
Wednesday, October 19, 2011
Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил
Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй.
Менежментийн ухаан
Менежментийн шинжлэх ухаан нь орчин цгийн хөгжилд чухал үүрэг бүхий шинжлэх ухаан юм. Аливаа байгууллага, хувь хүмүүсийн амьдралын сайн сайхан байдал, амжилтыг тодорхойлдогоороо онцлогтой юм. Менежментийн шинжлэх ухаан нь хувь хүмүүст урт удаан, эрүүл амьдрах боломж олгодог бол бйгууллагад зах зээл дээр удаан оршин тогтнох боломж олгодог.
Монгол бөхийн үүсэл түүхэн хөгжил Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэн анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд оон тооны нэрт эрдэмтэд монгол орон бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм...
Уг гарал
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гуа маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
Subscribe to:
Posts (Atom)