Уг гарал
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гуа маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.
[засварлах] Бага нас
Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дэй Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь буцаж яваад Татаруудад хорлогдон амь үрэгджээ.Тун удалгүй Тайчуудын ноён Таргудай-Хирилтуг Есүхэйн албат иргэдийг бэлбэсэн хатан Өүлэнээс булаан авч орхин нүүснээр Тэмүжин болон түүний гэр бүлийн хувьд ядуу тарчиг, хүнд хэцүү амьдрал эхэлсэн байна. Гэвч Өүлэн өөрийн хөвгүүдэд тухайн үеийн нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ үед Тэмүжин, Хасар хоёр нийлж өөр хоорондын маргаанаас үүдэн Бэгтэрийг харваж алсны дараагаар Тэмүжин гэр бүлийн толгойлогч болох нь тодорхой болжээ. Ингэснээр Тэмүжин өөрийн хаан ширээний тэмцлийн эхлэлийг тавьсан юм.
Тэмүжинг 13 настай байхад Тайчуудын Таргудай-Хирилтуг барьж аваачин хорьж байсанд Тэмүжин авхаалж самбай, арга ухаанаа ашиглан оргон зугтсанд Сүлдүсний Сорхан Шар (хожим мянганы ноён), өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар туслалцаа үзүүлж байжээ. Тэмүжин бага залуу насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдаж байсан бөгөөд хожмын амьдралд хаад ноёд болон гарч ирсэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүжин идэр залуу насандаа хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн олж авах явцад Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатарын нэг) туслан анд барилдсан нь цаашид түүнийг хүрээлсэн үнэнч, авьяас чадварлаг нөхөд цэргүүд бий болох эхлэл байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
[засварлах] Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. ..." гэсэн байна Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчиг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирснээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан хэмээн нэрийджээ. Чингис гэдэг үгний уг гарал нь тэнгис гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.[засварлах] Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь
Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгууд Жамухаас салж Чингис хаанд ирж нийлжээ.XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд Ван хан, Чингис хаанд Чаутхури гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэний Хөдөө арлын хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдэж Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь тайчууд нар тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.
[засварлах] Нас нөгчсөн нь
1217 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушигний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүдэрж сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн украйны сударт бичсэнээр түүнийг тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг, Сүүлийн үед зарим монголчууд Чингис хааны үхлийг тангуудын гүнжийг дайны олзоор авсантай холбодог, 17-р зууны эхэн үеийн он дараалалд хүртэл гүнж өөрийн үтрээнд нэг жижиг хавчаар шиг зүйл нууж их хааныг гэмтээсэн учраас үхсэн гэж холбож үздэг, Зарим монгол зохиолчид энэ хувилбар огт үндэслэлгүй дэмий зүйл гэж сэжиглэдэг.Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба(хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм, Дурсгал:1939 онд Хятадын үндсэрхэг цэрэг Гамингууд уг бунханыг япон цэргүүдээс хамгаалах үүднээс байршлаас нь зөөж "хаадын хүрээ" гэх газар аваачжээ, Тэгээд коммунизмийн үед модон тэргээр 900-аад км-т зөөгдөж Юамань дахь донг-шан-даф-диан хэмээх буддын сүмд 10н жил хадгалаж байгаад үүний дараа 1949 онд Коммунист цэргүүд довтлон орж ирэхэд үндсэрхэг цэргүүд түүнийг түвдийн нэр хүнд бүхий хийд болох жижингийн ойролцоох таэр ши буюу бүнбэн хийдэд дахин 200км-зөөн аваачжээ, Хожим энэ хийд нь мөн л Коммунист дэглэмийн хяналтан дор орсон юм, 1954 оны эхээр Чингис хааны дурсгалын онгон хаадын хүрээнд (ихсийн газар) эргэж ирсэн, 1956 он гэхэд уг дурсгалыг хадгалах шинэ сүм баригдсан байна, 1968-онд соёлын хувьсгалийн үеэр улаан хамгаалагчид түүнийг үнэ цэнэтэй гэх бараг бүх зүйлийг устгаж үгүй хийжээ, Уг дурсгал нь 1970-аад оны үеэс дахин хийгдэж Чингис хааны агуу том сүрлэг хөшөө 1989 онд баригдаж дуусчээ, 2004 оны 10н сарын 6нд лион-Монголын хамтарсан археологын малтлага монголд чингис хааны ордон байж болох ёстой гэсэн газрыг нээн илрүүлсэн нь хааны онгон олон зуун жил оршин байсан тэр газрыг олох магадлалыг өсгөсөн юм, Арлын уран зохиол ам дамжсан ярианд түүний булшыг олох боломжгүй болгох үүднээс дээгүүр нь гол урсгасан гэсэн яриа ч бий.(Иймэрхүү маягаар булшилсан байж болох яриа мөн шумирын хаан билгалеш болон Атилла хаан дээр яригддаг), Бас бусад домог ярианд түүнийг оршуулсны дараа газрыг нь олон мянган мориор гишгүүлж дараа нь тэр газарт нь мод тарьж цэвдэг хөрсөөр даруулсан гэсэн яриа ч байдаг, Чингис хаан 129000 гаруй хүнтэй цэргийн арми үлдээсний 28000 нь түүний ах дүү нар болон үр хүүхдүүдэд олгогджээ. Түүний отгон хүү Тулуй 100000 гаруй цэрэг өвлөн авчээ, Энэ арми нь монголын шилдэг морьтон цэргүүдийн цөм нь болж байсан юм, Монгол уламжлалын дагуу отгон хүү нь аавынхаа өмч хөрөнгийг өвлөн авдаг ёстой билээ. Зүчи, Цагаадай, Өгэдэй хаан болон Хулангийн хүү Гэлэжиан нар тус бүртээ 4000 хүний арми хүлээн авсан ажээ, Түүний ээж мөн гурван дүүгийнх нь үр хүүхдүүд тус бүртээ 3000 хүний арми хүлээн авсан байна.
No comments:
Post a Comment